Мэдээ Зөвөлгөө

Эмийг зөв зоxистой xэрэглэx зөвөлгөө

Эмийг зайлшгүй эм хэрэглэх шаардлага гарсан тохиолдолд л хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эмийн бус эмчилгээгээр бүрэн засах боломжгүй буюу яаралтай тусламж шаардлагатай болсон үед хэрэглэнэ гэсэн үг. Харин эмийг өдөрт хэдэн удаа, хэдийд, ямар тунгаар   хэрэглэхийг зөвхөн эмчээс л асууж заалгах нь зүйтэй.

Эмийг хэрэглэх, олгох байдлаар нь жоргүй олгох эм, жороор олгох эм, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм гэж ялган үзэх боловч эмийн сангаас жоргүй олгож болох эмийг иргэд өөрсдөө  эмийн санчаас зөвлөгөө авч хэрэглэж болох ба жороор олгох эмийг эмчид үзүүлэн жор бичүүлж эмийн сангаас авна. Харин эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг зөвхөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ.

  • Эмийг гэртээ хэрхэн зөв хадгалах вэ?

Эмийн чанар, үйлдэл ба хортой нөлөө нь эмийг зөв хадгалсан эсэхээс ихээхэн шалтгаалдаг учир иргэд дараах зөвлөмжийг анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  1. Аливаа эмийг хэрхэн хадгалах арга нь түүний савны гадна талд бичигдсэн байх тул түүнийг баримтлан хэрэглэнэ.
  2. Ихэнх эмийг сэрүүн, нарны болон хурц гэрэл шууд тусахгүй харанхуй газар хадгална.
  3. Эмийг хүүхэд авах боломжгүй газар хадгалах ба хэрэв хүүхэд хүрэх газар хадгалснаас хүүхэд сонирхон ууж хордох тохиолдол элбэг байдгийг ямагт санах
  4. Эмийн санд найруулсан уусмал эмийг 4 хоногоос илүү хугацаагаар хадгалахгүй байх
  5. Нэр тун хэмжээ хадгалах хугацаа нь тодорхойгүй ба хугацаа дууссан эмийг хадгалахгүй устгана.
  6. Эмийг гэртээ нөөцлөн хадгалах шаардлагагүй.
  • Эмийг хавсруулан хэрэглэж болох уу?

Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд цөөн тооны эмүүдийг эмчийн зөвлөмжөөр хавсруулан хэрэглэж болдог. Хоёр болон түүнээс дээш эмийг хамт хэрэглэхэд тэдгээр нь бие биеийнхээ эмчилгээний нөлөөг дэмжих буюу бас саатуулж болно. Хэрэв бие биеийнхээ үйлдлийг дэмжиж байвал түүнийг дэмжих буюу адилцах(синергизм), саатуулж байвал сөргөлцөх үйлдэл/ (антагонизм) гэдэг. Эмчилгээний практикт эмийн бие биеэ дэмжих үйлдэл нь эмийн зохистой хэрэглээний талаасаа  ач холбогдолтой  байдаг. Иймээс эмийг хослуулан хэрэглэхийг  та зөвхөн эмчийн заавараар хэрэглэнэ. Эм нь тохиромжтой тунгаар хэрэглэвэл эм болох бөгөөд тунг хэтрүүлэн буруу хэрэглэвэл хор болно гэсэн  зарчмыг ард иргэд та бүхэн ойлгон эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм

Эм  болгон нэгээс  олон тооны гаж нөлөөтэй байдаг ба гаж нөлөө нэг зэрэг олон эм хэрэглэх үед бүр ч ихэсдэг. Нэг эмийг хэрэглэж буй үед эм хэрэглэгчдийн 18-20%-д нь эмийн гаж нөлөө илэрдэг бол 2 эмийг хэрэглэх үед энэ тоо 40%-д , 3 эмийг хэрэглэх үед 68% хүртэл, 6-с олон эм хэрэглэж буй үед 100%-д хүрдэг байна.

Чихрийн шижингийн бүх үе шатанд байгаа хүмүүст

Чихрийн шижин өвчний үед хүний судасны хана хатуурч нарийсдаг байна. Улмаар архаг тэжээлийн болон хүчилтөрөгчийн дутмаг нөхцөлд бүх эд эс эрхтэн гэмтэж чихрийн шижин өвчиний  хүндрэлүүд үүснэ.

Доппелгерц Диабет аминдэмийн давуу тал:

  • PP/никотины хүчил /-бусад аминдэмээс илүү өндөр тунгаар агуулсан нь судас өргөсгөнө.
  • Хром – бусад аминдээс илүү өндөр тунгаар агуулсан –цусан дахь сахарыг эд эсэд тээвэрлэх, шимэгдүүлэх үүрэгтэй.\
  • Цайр-инсулиныг нийлэгжүүлнэ.
  • Селен- хүчтэй антиоксидант /Биотин/H-эсийн инсулины мэдрэмжийг нэмэгдүүлнэ.
  • Фолийн хүчил /В 9 /-нь уураг болон  нуклеины хүчлийг нийлэгжүүлж эд эсийг нөхөн төлжүүлнэ

Ямар хүнд зөвлөх вэ? /Чихрийн шижингийн бүх үе шатанд байгаа хүмүүст/ 

  1. Сахар бууруулах эм асууж байгаа чихрийн шижинтэй  хүнд санал болгох
  2. Салстын хуурайшилттай,арьс нь шархалж гэмтдэг чихрийн шижинтэй  хүнд санал болгох
  3. Чихэрлэг зүйлд дурлаад байгаа чихрийн шижинтэй  хүнд санал болгох/өндөр тунтай хром-ийн нөлөөгөөр энэ мэдрэмж буурдаг /
Нэр Үзэx xолбоос
CтрессҮзэx
Oстеоxондроз өвчний туxайҮзэx

Мэрит эм ханган нийлүүлэх байгууллага нь 2000 онд үүсгэн байгуулагдаж 2014 оноос Quiesser Pharma үйлдэрлэгчтэй хамтын гэрээгээр ажиллаж ирсэн.