Нойргүйдэл буюу инсомния нь түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг. Нойргүйдлийг дотор нь гурван төрөлд хуваадаг. Үүнд:
- Нэгдүгээр төрөл нь зүйрмэглэх буюу унтаж эхлэх үеийн хямрал. Энэ үеийг шинжлэх ухаанд пресомник хямрал гэнэ. Энэ үед хүн нойр нь хүрэхгүй байхаас айх зэрэг шинж илэрнэ.
- Хоёрдугаар төрөл нь гүн нойрны хямрал. Энэ үед зүйрмэглэдэг ч шөнө хар дарах, эсвэл ялихгүй чимээ, зүүдэндээ хөдлөх зэргээс ойр ойрхон сэрж, гүн нойрсож чадахгүй болдог. Үүний интрасомник хямрал гэнэ.
- Гуравдугаар төрөл нь босоход сэрэлтийн хямрал. Энэ үед хүн нойроо ханатал унталгүйгээр эрт сэрдэг болно. Улмаар ажиллах чадвар буурах, бие сулрах, нойрмоглох шинж илэрнэ. Үүний постсомни хямрал гэнэ.
Нойргүйдлийн шинж тэмдгүүд:
- Бүтэн өдрийн туршид нойрмоглоно
- Ядарна
- Анхаарал төвлөрөлт буурна
- Ой тогтоолт буурна
- Шийдвэр гаргахад хүндрэл үүснэ
- Уур уцаартай болох
- Унтаад сэрэхэд амраагүй, бие нозоорсон байна
- Олон дахин сэрэх буюу сэрүүн үе удаан үргэлжилнэ
- Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ. Нойргүйдэлд нөлөөлөх хүчин зүйлс маш олон янз байдаг. Үүнд:
-Сэтгэл зүйн хүчин зүйлс:
- Уур уцаартай байх айдас
- Сэтгэл гутрал
- Сэтгэл түгшилт, айдастай байх
- Стресс үүсгэдэг бусад сөрөг сэтгэл хөдлөл
- Ганцаардал
-Бие махбодийн хүчин зүйлс:
- Үе мөчний өвчин
- Вирусын гаралтай халдварт өвчнүүд
- Таргалалт
- Зүрхний үйл ажиллагааны дутмагшил
- Чихрийн шижин
-Хүрээлэн буй орчны хүчин зүйлс:
- Дуу чимээ ихтэй орчин
- Хурц гэрэлтэй байх
- Хэт олон хүн бөөгнөрөх
- Хэт халуун буюу хүйтэн орчинд байх
- Унтах ор тохиромжгүй байх
-Амьдралын хэвшлийн хүчин зүйлс:
- Оройн цагаар их хэмжээний цай, кофе уух
- Тамхи татах, согтууруулах ундааг хэт хэрэглэх
- Унтахын өмнө оюуны хүч чармайлт шаардсан ажил хийх
- Унтахын өмнө хүнд хоол идэх
- Өдрийн цагаар нойр авах
- Тогтмол бус цагт унтах
- Нойрны дэглэм өөрчлөх (шөнийн ээлжийн ажил)
-Зарим эм бодисын хүчин зүйлс:
- Сэтгэц сэргээдэг эмүүд
- Дааврын эм бэлдмэлүүд
Нярай- 22-23 цаг
2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
8-10 насны хүүхэд-10-11 цаг
11-12 насны хүүхэд- 10 цаг
13-14 насны хүүхэд -9.5 цаг
15-16 насны хүүхэд -9 цаг
17-18 насны хүүхэд -8.5 цаг
Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
Хөгшид- 5-7 цаг унтахад хангалттай аж.
-Нойргүйдэл хүний эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлдгийн учир нь нойрсож байх үед тархины болон бусад эд эсэд өдрийн турш хуримтлагдсан олон чухал биологийн идэвхит бодисууд ялгарч хэрэгцээт газрууд руу очдог. Мөн олон төрлийн гормон зөвхөн нойрсож байх үед боловсрон гарч шууд хэрэглэгдэхээс гадна нөөцлөгдөж байдаг. Дархлааны эсрэг биесийн урьдал бодис нойрон дунд идэвхжинэ, мэдрэлийн систем ба оюуны үйл ажиллагаанд нойр онц чухал үүрэгтэй. Олон жил нойргүйдсэн хүн гэхэд хорт хавдраар өвчлөх магадлал өндөрсдөг.
-Нойргүйдэл ихэсчихсэн, нийгмийн асуудал болчихсон нь үнэн. Үүний цаад шалтгааны нэг нь техник технологи. Хүн байнга гар утсаа шалгаж, мэдээлэл аваад байхаар хүний тархины эд эс байнга идэвхтэй ажилладаг. Энэ нь тархиндаа амрах боломж олгохгүй байна гэсэн үг.Тархи өөрөө цахилгаан долгионтой, тэр долгионд дэлгэц, ухаалаг технологийн герц хэлбэлзэл тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Зурагтыг залгуураар нь салгаад амрах, зөвхөн дэлгэцийг нь унтраагаад унтахад асар их ялгаа бий.





