Антибиотик гэж юу бэ?

Хуваалцах холбоос:

Facebook
Twitter
Telegram

Антибиотикийг эмчийн заасан тунгаар тогтмол цагт, тогтоосон хугацааны турш бүрэн гүйцэт хэрэглэх нь зүйтэй.

Өвчний шинж тэмдэг арилсан ч та эмчийн зөвлөсөн хоногийн турш гүйцэт хэрэглэх нь антибиотикийн дасал үүсэхээс сэргийлэх болно.

Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор, эмийн заавар мөн эмзүйчийн өгсөн зөвлөмжийн дагуу хэрэглэх нь зүйтэй.

Антибиотик хэрэглэж байх үед ямар нэг харшлын шинж тэмдэг болох арьс, нүд улайх, арьс загатнах, харшлын шинж тэмдэг илэрвэл эм уухаа зогсоон эмч болон эмзүйч, эмнэлгийн мэргэжилтэнд цаг алдалгүй хандаарай.

Антибиотикийг буруу хэрэглэвэл:

  • Өвчний шинж тэмдэг бүдгэрнэ
  • Оношилоход төвөгтэй болно
  • Хүний биеийн ашигтай нянг устгана
  • Мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлнэ
  • Өвчний үүсгэгч нянд дасан зохицож тухайн антибиотикт эмчлэгдэхгүй болохыг анхаарах хэрэгтэй.

Антибиотикийн дасал гэж юу вэ?

Антибиотикийн дасал гэдэг нь халдвар үүсгэгч нянгууд өөрчлөгдөн тухайн халдварыг эмчлэгч антибиотикт дасалтай болохыг хэлнэ.

Антибиотикийн дасал үүсэх шалтгаан:

  • Антибиотикийг хэтрүүлэн их бичих
  • Эмчилгээний явцад антибиотикийг бүрэн гүйцэт хэрэглэхгүй дутуу орхих
  • Хөдөө аж ахуйн салбарт антибиотикийг хэт их хэрэглэх
  • Эрүүл ахуйн хяналт халдваргүйжүүлэлт хангалтгүй байх
  • Шинэ антибиотик нээн гаргах боломж хомс байх

Антибиотик хэрэглэж байх үедээ:

  • Сүү сүүн бүтээгдэхүүн
  • Цитрусын гаралтай бүтээгдэхүүн
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

Хэрэв өмнө дурьдсан зүйлийг антибиотикийн эмчилгээний үед хэрэглэвэл эмийн эмчилгээний үр дүн буурч , эмийн гаж нөлөө илэрч болзошгүйг анхаараарай.

Антибиотикийг эмчийн жорын дагуу зөв зохистой хэрэглэцгээе!

Мэрит эм ханган нийлүүлэх байгууллага нь 2000 онд үүсгэн байгуулагдаж 2014 оноос Quiesser Pharma үйлдэрлэгчтэй хамтын гэрээгээр ажиллаж ирсэн.